ОБЕГ: Богд-Ар хороололд гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байна

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороололын 11А байрны 8 давхрын кабел холбооны утасны босоо сувагчлалд гал гарч  байна гэсэн дуудлага 16:18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Алба хаагчид галын голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд, 43 иргэн нийт 66 иргэнийг гаргаж, амь насыг нь авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …