НОБГ:Гал түймрээс 66 иргэнийг авран хамгаалав

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 -н давхарт гал түймэр гарсан дуудлага 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16:18 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 1, 2, 3 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд 43 иргэнийг гаргаж, амь насыг авран хамгааллаа. 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …