БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ руу 2021 оны 02 дугаар сарын 19-нд тусгай үүргийн нэмэлт нэг нислэг хийхээр боллоо.

Тус нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 иргэнийг татан авна. Ингэснээр хоёрдугаар сард нийт таван удаагийн нислэгээр гадаадаас 1,070 орчим иргэн эх орондоо ирэх юм.

2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст нийт 4,932 иргэн эх орондоо буцахаар өргөдөл гаргасан байна.

Эдгээр иргэдийн: 

  • 51 буюу 1.0 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 365 буюу 7.3 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 58 буюу 1.2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 88 буюу 1.8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 6 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 4,364 буюу 88.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн эзэлж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …