“Увертюра” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын 5 настай хүүд амьдрал бэлэглэе

Поп, опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг цөөхөн хамтлагийн анхдагчид нь “Увертюра” хамтлаг билээ.

Хамтлагийн үүсгэн байгуулагч дуучин, Ж.Ганбаатарын  хүү 5 настай Г.Очир-Эрдэнэ цусны цагаан эсийн хорт хавдраар өвчилж, химийн тарианд орсон тухай мэдээлэл цацагдаж эхлэв.

Мэргэжил нэгт уран бүтээлчид хандивын аян эхлүүлж олон түмнийг нэгдэхийг уриаллаа.

Монголчууд бид нэгдэж чаддаг. Та бүхнийгээ хандив тусламжийн гараа сунгаж 5 настай бяцхан хүүд амьдрал бэлэглээч хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.

Сэргэлэн цовоо Г.Очир-Эрдэнэ 5 настай. Бяцхан хүүгийн эмчилгээний зардлыг цуглуулахад өөрийн хувь нэмрээ оруулж нэгэн гэр бүлийг элэг бүтэн байлгах гайхамшгийг бүтээх үйлсэд манай хамт олон нэгдэж байна.

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …