ХӨСҮТ:28 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 38409 хүнд шинжилгээ хийхэд 28 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотоос илэрсэн.

27 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 1 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илэрсэн.

Энэ сарын 11-нээс хойш “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд нийт 27 халдварын тохиолдлыг илрүүлээд байна.

Эдгээр тохиолдол нь:

БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо

БЗД-ийн 26 дугаар хороо

СБД-ийн 18 дугаар хороо

СХД-ийн 7, 39 дүгээр хороо

ХУД-ийн 2, 4 дүгээр хороо

ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгдсэн” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …