Өнөөдөр Налайх дүүргийн хоёр болон наймдугаар хорооны иргэдийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулж байна.
Эрүүл мэндийн төвөөс суурин 5, явуулын 3 баг ажиллаж иргэдээс шинжилгээ авч байна. Шинжилгээний цэгүүдийн зохион байгуулалт, явцтай Налайх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар газар дээр нь очиж танилцлаа.
11 цагийн байдлаар 2 дугаар хорооны 810 иргэн шинжилгээнд хамрагдахаас 531 иргэн хамрагдаж 48 хувьтай байна.
8 дугаар хороонд 1098 иргэн шинжилгээнд хамрагдахаас 342 иргэн хамрагдаж 31 хувийн явцтай байна.
Одоогоор шинжилгээний цэгүүд бүгд хэвийн ажиллаж өрх бүрийн төлөөлөл иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Дугаарлаж байгаа иргэдийн зай бариулах, ахмад настан болон жирэмсэн эхчүүдийг очер харгалзуулахгүйгээр шинжилгээнд хамруулж ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар үүрэг болголоо.
Дашрамд мэдээлэхэд шинжилгээнд хамрагдсан худалдаа үйлчилгээний салбар болон төрийн албан хаагчид дахин шинжилгээнд хамрагдах шаардлагагүй.
Маргааш буюу 02 сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 4, 6 дугаар хороонд “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулна.