УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдөр /2021-02.17/ Баянгол дүүрэгт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг зохион байгуулж байна.
Дүүргийн нутаг дэвсгэрийн 25 хороонд 40,000 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөж, 12:40 минутын байдлаар 22,570 иргэнийг шинжилгээнд хамруулсан, ажил 60 хувьтай үргэлжилж байна.
БГД-ийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс 69 баг, Төмөр замын эмнэлгээс 10 баг, Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдээс тус бүр 10 баг, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүргээс тус бүр 15 баг, хүч нэмэгдүүлэн нийт 139 баг, суурин 21, явуулын 97 цэгт шинжилгээ авч байгаа юм.
Явуулын цэгт шилжин байршиж шинжилгээ авах автобусууд өглөө 08:00 цагт цэгүүд рүү хуваарилагдсан бөгөөд Баянгол дүүргийн иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж байна.