Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ын гэгээн дурсгалд зориулан “ГЭРЭЛТ МОРЬД” мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой шинэ бүтээлийн төслийн тэтгэлэгт уралдааныг зарлаж байна.
Уралдааны тухай
“ГЭРЭЛТ МОРЬД” тэтгэлэгт уралдаан нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан 5 сая төгрөг хүртэлх тэтгэлгийг уран бүтээлч болон уран бүтээлийн баг хамт олонд олгоно. Уралдаан нь урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлчдэд нээлттэй.
Урлагийн төрөл:
· Дүрслэх (уран зураг, баримал, видео, медиа, гэрэл зураг, дизайн ба бусад)
· Тайз, дэлгэцийн бүтээл (хөгжим, бүжиг, жүжиг, кино, цирк ба бусад)
· Утга зохиол, яруу найраг
Сонгон шалгаруулах шалгуур:
· Мэргэжлийн, шинэ санаа бүхий орчин үеийн шийдэлтэй бүтээл байх
· Бүтээл нь олон нийтэд урьд өмнө нь танилцуулагдаагүй байх
· Бүтээл нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц агуулга, хэлбэртэй байх
· Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай уран бүтээлч буюу баг хамт олон байх
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг уран бүтээлчийн уралдаанд ирүүлсэн материал, танилцуулгад тулгуурлан МУЗ-ийн болон АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.
Бүрдүүлэх материал:
- Уран бүтээлчийн дэлгэрэнгүй намтар, багаар оролцож байгаа бол багийн танилцуулга
- Уран бүтээлийн төсөл, төсвийн хамт
Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа:2021 оны 03 сарын 01
Уралдааны материалыг 2021 ОНЫ 03-Р САРЫН 01-НЫ ДОТОР redger@artscouncil.mn хаягаар хүлээн авна. - Сонгон шалгаруулалтын үр дүнг 2021 оны 04-р сарын 01-ний өдөр зарлана.
Бүртгүүлэх холбоос:https://docs.google.com/…/1uyfnPNI9A9DwzO…/edit…
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-319017; 11-319015; дугаарт холбогдон авна уу.