Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 23-наас эхлүүлнэ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг мөн өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Иймд иргэд дараах зааврын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Үүнд:

-Улаанбаатар хотоос зорчих иргэд PCR шинжилгээнд заавал хамрагдана

-Орон нутгаас ирэх иргэд асуумж хуудас бөглөнө

-Зорчих тасалбараа eticket.transdep.mn цахим хаягаар захиалах

-Зорчих тасалбараа цахимаар бичүүлэх боломжгүй иргэд Улаанбаатар хотод байрлалтай 3 авто буудал, төрийн үйлчилгээний байгууллагууд болон төрийн захиргааны нэг цэгийн үйлчилгээний газар, Шангрила, Баялаг Ундраа худалдааны төвүүдэд байрлах 120 “Гэрэгэ киоск” машинаар тасалбар түгээгчийн зайнаас үзүүлэх тусламжийн дагуу зорчих тасалбараа захиалах боломжтой

-Билетээ захиалсны дагуу товлосон өдөр, цагтаа Зорчигч тээврийн төвүүдэд очиж нийтийн тээврийн автобусанд сууна

-Нийтийн тээврээр зорчих явцад зам дагуух үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайг баримталж, хувийн бэлтгэлээ сайтар хангах

-Орон нутагтаа очоод гэрийн тусгаарлалтад 14 хоног байх

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …