Өнөөдрөөс дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг ажиллана

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс дүүрэг бүрт 2-3 цэг байгуулж,  коронавирусийн шинжилгээ авч эхэллээ.

 Зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн доорх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. 

Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ. 

Гадаадын иргэн болон нэгдсэн зохион байгуулалттайгаар, захиалгаар шинжилгээнд хамрагдах тохиолдолд дүүргийн Эрүүл мэндийн төвтэй холбогдож шийдвэрлүүлнэ.

Шинжилгээний төвүүдийн  байршил:  

Баянгол:

-20-р сургууль

-13-р сургууль

Баянзүрх: 

-69-р сургууль /Шавь цогцолбор/ 

-48-р сургууль 

-84-р сургууль 

Сонгинохайрхан: 

-62-р сургууль

-36-р сургууль

-67-р сургууль

Сүхбаатар:

-3-р сургууль

-58-р сургууль

Хан-Уул: 

-18-р сургууль

-34-р сургууль

Чингэлтэй: 

-39-р сургууль

-50-р сургууль

Багануур:

-Халдвартын тасаг

-Нийгмийн эрүүл мэндийн төв

Налайх:

-Амбулаторийн хуучин байр

Багахангай:

-Эрүүл мэндийн төв

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …