00 цагаас эхлэн цас хайлуулах бодис цацжээ

771Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн Баруун, Зүүн бүсийн ажилчид Энх тайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Нарны гүүр, Энхтайваны гүүр зэрэг маршрутад таван портер, гурван камаз машинаар  шөнийн 00 цагаас эхлэн, 22 тонн давс,  шөнийн 03-05 цагийн хооронд Баянзүрхийн товчоо руу нэг портер 1,5 тонн давс цацаад байна.

Мөн зам талбайн 60 үйлчлэгч гурван бригад болж өглөөний 05.30 цагаас эхлэн цас цэвэрлэж байгаа бөгөөд 22-ын товчоо, Морингийн даваа, Айцын даваа, Эмээлт, Баруун турууны даваа руу хоёр камаз, таван хүний бүрэлдэхүүнтэй бригад ажилдаа гараад байна. Энө өвөл олон жилийн дунджаас их хур тунадастай гэсэн цаг агаарын урьдчилсан төлөв байгаа ч  цас хайлуулах бодис хангалттай нөөцөлсөн гэдгийг албаныхан хэлж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …