Баянгол дүүрэг энэ сарын 26-ныг дуустал эмч, эмнэлгийн ажилтнуудаа вакцинжуулна

Баянгол дүүргийн хэмжээнд тархвар судлалын заалтаар зорилтот бүлгийн нийт 29,775 иргэдийг Коронавируст /Ковид19/ халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжид 10,698 хүнийг хамруулахаар Баянгол дүүргийн Хүүхдийн салбар эмнэлэг, Ахмадын салбар эмнэлэгт хоёр цэг нээн ажиллуулж эхлээд байна.

2021 оны 02-р сарын 23-наас 26-ны өдрүүдэд БГД-ийн ЭМТ, ӨЭМТөвүүд, Наркологийн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилчид зэрэг нийт 698 хүнийг вакцинжуулна.

БГД-ийн Засаг даргын тамгын газар

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …