Баянгол дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо.
Хурлын эхэнд өнгөрсөн удаагийн хурлаар дүүргийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга Д.Мөнхбаатар өгсөн үүрэг чиглэлийн биелэлтийг танилцуулав.
Мөн дүүргийн үндсэн болон харъяа хэлтсийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, өнөөдрөөс эхлэх вакцинжуулалтын ажлыг дүүргийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэв.
Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорио суларч байна. Нийт аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээлээ.
Иймд, УОК-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар тоот тушаал, түр журмыг хэрэгжүүлэхэд холбогдох мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхаарч, биелэлтийг хангаж ажиллах, вакцинжуулалтын аян манай дүүргээс эхэлж байгаатай холбогдуулан зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулж, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал буюу ойрын хавьтал илэрсэн тохиолдолд гэрийн тусгаарлалтад оруулах, иргэдэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, мөн нийтлэг тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллах”-ыг үүрэг болголоо.