Нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах үйл ажиллагаа нэгдсэн байдлаар хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын ажил үргэлжилж байна.
Тиймээс дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн коронавирусийн эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Хяналтын явцад вакцинжуулалт хийж буй цэгүүдийн бэлэн байдал бүрэн хангагджээ. Өчигдрийн /2021.02.24/ 09:00-17:00 цагийн байдлаар вакцинжуулалтад нийт 145 эмнэлгийн ажилтан хамрагджээ.
Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын 57 албан хаагч өчигдөр /2021.02.24/ дүүргийн 43 хорооны худалдаа үйлчилгээ эрхэлдэг 97 аж ахуйн нэгж байгууллага, 47 иргэний үйл ажиллагаанд хяналт тавьж, Улсын онцгой комиссын А/108 тоот тушаал зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа.
Эх сурвалж: Сонгинохайрхан дүүрэг