Өчигдөр цахим орчинд “БИД УУЧЛАХГҮЙ ХӨДӨЛГӨӨН”-ий тэргүүн Б.Мөнхцэлмэг шүүгч нарын лифтэн дэх бичлэг болон зарим нэр бүхий оффшорчдын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Шударга ёс гэдэг бол шүүх хүн бүрт эрх тэгш үйлчлэхийг хэлдэг. Гэтэл шүүгч нарын ёс бус үйлдэл гаргасан бичлэгийг үзээд маш их жихүүцлээ. Шударга ёс гэж Монголд алга. Үүгээр дамжуулж ялангуяа сонгууль дөхсөнтэй холбогдуулж ард түмэнд нэг л зүйлийг ойлгуулж хэлмээр байна. Бид хоёр жилийн өмнөөс Авилгын эсрэг хууль, Ашиг сонирхлын хууль, Эрүүгийн байцаах хууль гээд маш олон хуулиудын өөрчлөлтийн саналыг тавьж байсан.
Энэ хуулиуд дээр жишээ нь Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж болдог уу гэдгээр иргэдэд ойлгомжтой тайлбарлах үүднээс хөрөнгө орлого нь огцом өссөн нэр бүхий гишүүдийг шалгуулж байсан. Ашиг сонирхолын хуулийн 10 дугаар зүйлд оффшортой холбоотой заалтууд байдаг. Энэ заалтад “нийтийн албан тушаалтан буюу төрд өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс оффшор бүсэд компани үүсгэн байгуулж эзэмшихийг хориглодог”. Гэтэл оффшор бүсэд данс эзэмшдэг гурван хүний хоёр нь ил тод зарлагдчихаад байхад ганцхан хүн сул чөлөөтэй үлдсэн. Тэр хүн бол Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Олон нийтэд ил болчихоод байхад хэвлэлүүд одоо болтол яагаад энэ талаар цацахгүй байгааг би гайхаж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу