5 дахь өдрийн байдлаар 6808 хүн вакцин хийлгэжээ

Дархлаажуулалт эхэлснээс хойших 5 дахь өдрийн байдлаар 6808 хүн вакцин хийлгээд байна. Үүнээс 561 нь хариу арга хэмжээнд ажиллаж буй ажилтнууд юм. Хаврын улиралд дархлаа суларч, ханиа томуу ихэсдэг учир онцгой анхааралтай байх чухал гэдгийг ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.

Мөн тэрээр сүүлийн үед илэрч буй голомтуудыг харахад иргэд гадуур олноор явах, хүний бөөгнөрөл үүсэж, хөдөлгөөн ихэссэнийг харуулж байна. Дархлаажуулалт эхэлсэн ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, хүний бөөгнөрөл үүсгэж, золголт хийхгүй байхыг анхааруулья гэлээ. Эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгийн 6808 хүнийг вакцин хийлгээд байна.

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …