Д.Нарангэрэл: Вакцинд 16 байгууллагын 8000 гаруй хүнийг хамруулаад байна

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтын газрын Халдварт өвчний хэлтсийн ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дэлхий дахинд коронавирусийн аюул хэвээрээ байна. Өдөрт 384 гаруй мянган хүн өвчилж байна. Сүүлийн үед өвчлөлийн бууралт багасаж байсан ч дахин нэмэгдэх төлөвтэй боллоо. Мутацид орсон хэлбэрүүдийн тархалтын хүрээ өндөр байна. Дэлхий нийтэд дархлаажуулалт эхлээд хоёр сар гаруй болж байна.

180 гаруй орон дархлаажуулалтыг хийж байна. Вакцин нь халдвараас сэргийлэх, дархлаажуулах, эрсдэл бүлгийн хүн ам туссан тохиолдолд өвчлөл хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтойг дахин хэлье.

Вакцинжуулалт хийлгэсэн хүмүүс нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг сайтар сахих хэрэгтэй.

Тухайлбал,

-Амны хаалтаа зүүх, зүүсэн амны хаалтыг 2-3 цагийн дотор солих,

-Агаарын солилцоо муутай газар орохгүй байх,

-Албан байгууллагууд 15-20 минут тутамд агаарын солилцоо хийх

-Олон нийтийн газраар орохгүй байх,

-Гэр орондоо агаар сэлгэлтээс гадна цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг хийх хэрэгтэй.

Мөн шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, унтаж амрах, стресстэхгүй байх, сода, давсны уусмалаар хоолойгоо зайлах, халуун, бүлээн шингэн уух, дасгал хөдөлгөөн хийх зэргээр дархлаагаа сайжруулах хэрэгтэй”гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Вакцины явц хэдэн хувьтай байна вэ. Иргэд сайн дураар төлбөртэй вакциныг хийлгэвэл хаана хандах вэ?

-ЭМЯ хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Сайн дурын дархлаажуулалт төлбөртэй хийж болно гэсэн хуулийн заалт манайд бий. Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж болно. Мөн иргэд сайн дураараа төлбөртэй дархлаажуулалтад хийгдэж болно гэсэн хуулийн заалт ч байгаа.

-Дархлаажуулалт ямар шатанд байна вэ. Одоогоор хэдэн хүнийг хамруулсан бэ?

-16 байгууллагын 8000 гаруй хүнийг одоогоор хамруулаад байна. Вакцин хийлгэсэн хүмүүст ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа. Гэхдээ 21.5 хувьд нь буюу маш цөөн тохиолдолд халуурах, толгой өвдөх, тариулсан газар хөндүүрлэх, үе мөч өвдөх, ядрах, бие арзайх, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн. Хөнгөн урвалууд яваад 2-3 хоног болоод шинж тэмдэг арилсан.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …