Эмээлт, Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоодоор хот руу 2381 иргэн нэвтэрч, 2617 зорчигч хотоос гарчээ

Гуравдугаар сарын 01-ний өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдэж, PCR /ПГУ/ шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руу зорчих боломжтой болсон билээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Эмээлт, Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоодоор 876 тээврийн хэрэгслээр 2381 зорчигч хот руу нэвтэрч, 1095 тээврийн хэрэгслээр 2617 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх хоёр товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 35 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Хяналтын явцад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн зөвшөөрөлтэй 152.55 тонн нүүрсийг есөн тээврийн хэрэгслээр зөөвөрлөжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …