Сонгинохайрхан дүүргийн иргэд 62, 36, 67, 9 дугаар сургууль дээр PCR шинжилгээ өгөх боломжтой

Сонгинохайрхан дүүргийн 62, 36, 67, 9  дугаар сургууль дээр иргэдээс PCR /ПГУ/ шинжилгээ авч байна. Өчигдрийн /2021.03.02/ байдлаар 1680 хүн шинжилгээнд хамрагджээ.

Иргэд шинжилгээнд хамрагдахдаа ERUUL.GEREGE.MN сайтаас цаг авч өөрт ойр байгаа шинжилгээний цэгт очих боломжтой.

Мөн орон нутгийг зорих хүсэлтэй иргэд зайлшгүй шинжилгээнд хамрагдсан байх ёстой ба хамт яваа нэг гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гишүүнээс шинжилгээ шаардахгүй.

Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардах юм. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

СОНГИНОХАЙРХАН  ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …