С.Амарсайхан: Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж чадвал хилээ нээхээр төлөвлөсөн

2021 оны тавдугаар сарын 01-нээс хилээ нээхээр төлөвлөж, бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Дотооддоо халдварын тоо нэмэгдэхгүй, дархлаажуулалт хэвийн үргэлжилж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж чадвал хилээ нээхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг баруун, зүүн бүсийн хилийн боомтуудад ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийсэн. Хил нээх нь дан ганц манай улсаас хамаарахгүй, бэлтгэлээ хангаж, тооцоо судалгаа гаргахаар ажиллаж байна. Хилийн орчимд халдвар хамгааллын нөхцөлийг сайжруулж эхэлсэн” гэлээ.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …