Эмээлт, Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоодоор хот руу 3056 иргэн нэвтэрч, 2012 зорчигч хотоос гарчээ

Гуравдугаар сарын 01-ний өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдэж, PCR /ПГУ/ шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руу зорчих боломжтой болсон билээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Эмээлт, Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоодоор 1431 тээврийн хэрэгслээр 3056  зорчигч хот руу нэвтэрч, 820 тээврийн хэрэгслээр 2012 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх хоёр товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 31 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Хяналтын явцад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.


Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …