26 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байна

Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар,  тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын  ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт  26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна.  

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуульд очин дархлаажуулалтын явцыг шалгалаа. 

1800 ажилтан, сонсогчид урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулж, биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэллээ.

Дархлаажуулалтын үед аюулгүй байдлыг хангаж, ариутгал, халдваргүйжүүлэлтээ сайн хийхийг Шадар сайд анхаарууллаа. Мөн иргэдэд вакцины талаархи зөвлөмж, мэдээллийг түлхүү өгч байхыг холбогдох албаныханд сануулав.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …