Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-аар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонссон Т.Чимгээтэй уулзлаа.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хамт хаалттай хорих ангид ажилласан нь олон нийтийн анхаарлыг энэ сэдэв рүү дахин татав. Тэр дундаа “Эрүү шүүлтэд өртөж, хилс хэргээр ял эдэлж байж болзошгүй” гэх Т.Чимгээг ил гаргаж, сэтгүүлчидтэй уулзах боломж олгосон нь сошиал ертөнцөд жинхэнэ утгаар “бум” болж байна. “Энэ хэрэг 23 жилийн туршид улстөрчдийн эрх мэдэлд хүрэх хэрэгсэл байсаар ирлээ. Одоо бүхэлд нь нууцаас гаргах цаг болсон…”, “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллаач” гэсэн хүсэлт, шаардлага ч улам эрчээ авч байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн даваа гарагт хаалттай хорих ангид сэтгүүлчдэд мэдэгдсэнчлэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэргээр зургаан жил, долоон сар, зургаа хоног шоронд тарчилж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах хууль, эрх зүйн боломж бий юү. Тэднийг суллах уу… Ард иргэдийн зүгээс чих тавин хүлээж суугаа асуудал бол энэ мөн.
Өдгөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас болон ар гэрийнхнээс нь уучлалт гуйж, “Тэднийг эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан хүмүүс бол ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хоёр юм” гэж мэдэгдсэн. Олон улсын парламентын холбооноос эрүүдэн шүүлгэсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллахыг шаардсан нь 2019 оны аравдугаар сард болсон явдал.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу