Д.Жаргалсайхан: “Оч” хамтлагийг 016-р нэгтгэлд хугацаат цэргийн алба хааж байсан байлдагчид байгуулсан

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Оч” хамтлагийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ жил тус хамтлаг байгуулагдсаны 44 жилийн ой тохиож байна.
Уулзалтын үеэр МУГЖ Д.Жаргалсайхан “Тус хамтлаг 1977 онд хуучнаар Сэргэлэнгийн дивиз буюу Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд хугацаат цэргийн алба хааж байсан байлдагчид байгуулсан юм. Тухайн үед улс төрийн агуулгатай дуугаараа Монголын ард түмэнд төдийгүй гадаад улс орнуудад танигдаж, эх орныхоо нэрийг олон улсын урлагийн тайзнаа мандуулж явсан дайчин түүхтэй. “Оч” хамтлаг нь 1979 онд Болгарт болсон олон улсын улс төрийн дууны тэмцээнд оролцоод зогсохгүй тухайн үед Элчин сайд байсан залуу жанжин Ж.Лхагвасүрэнтэй уулзаж, гар барьж явснаа одоо ч бид дурсах дуртай” гэж хэлсэн юм.


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ““Оч” хамтлагаас улбаалан түүчээлсэн оч өнөөдөр алдарт “Чингис хаан” хамтлаг болж, өргөжин хөгжжээ. Байлдагчдаас бүрдсэн хамтлаг гэхэд тухайн үед улсдаа төдийгүй гадаад орнуудаар аялан тоглож, үнэхээр л үеийн залуусаа манлайлан үлгэрлэж явсан гайхамшигтай түүх бол яахын аргагүй та нарынх юм. Цэрэг, эх орны сэдэвт уран бүтээлүүдээрээ залуу үеийг соён гэгээрүүлж байсан гавьяаг тань Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагууд хэзээ ч мартахгүй” хэмээн тодотгов.
Дараа нь хамтлагийн гишүүд МУГЖ Д.Жаргалсайхан, бэлтгэл ахлагч Ц.Болд, Д.Энхтүвшин, Д.Энхболд, Ц.Энхжаргал, А.Нацагдорж, Р.Ганбаатар, Д.Жаргал, И.Энхболд нарыг “Дайчин алдар-I”, “Дайчин алдар II” медалиар шагналаа.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …