Боловсролын байгууллагын багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ

Монгол Улсад “COVID-19” цар тахлын эсрэг дархлаажуулалт өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ.

Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус сургуулийн нийт 34615 багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах юм. Тодруулбал, Баянгол дүүрэг 5405, Баянзүрх дүүрэг 8189, Багануур дүүрэг 823, Багахангай дүүрэг 102, Налайх дүүрэг 995, Сонгинохайрхан 6128, Сүхбаатар дүүрэг 4674, Хан-Уул дүүрэг 5080, Чингэлтэй дүүрэг 3219 багш, ажилтнууд хамрагдана.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу зарим сургууль, Эрүүл мэндийн төвүүд зэрэг нийт 18 цэгт вакцинжуулалт хийж байна. Боловсролын байгууллагын багш, ажилтнууд 2-3 хоногийн хугацаанд вакцинжуулалтад бүрэн хамрагдах юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог байна. Вакцин хийлгэсний дараа хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Эдгээр шинж тэмдэг 1-2 хоногоос олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.  

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …