
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2021 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Орон нутагт бие даасан цахилгаан дулааны станцуудын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, шугам сүлжээний аюүлгүй байдлыг хангах хүрээнд хамтран ажиллах юм.
Эрчим хүчний салбарт 2021 онд дараах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Үүнд: • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх
• 10 аймгийн төвд баригдах дулааны станцуудын гүйцэтгэгчийг шалгаруулж, ажлыг эхлүүлэх
• Дэлхий банкны “Эрчим хүчний төсөл-2” төслийн ажлыг үргэлжлүүлэх
• Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн ажлыг үргэлжлүүлэх
• Дорнод аймгийн дулааны цахилгаан станцын 50 МВт өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх
• “Таван толгой” дулааны цахилгааны станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх
• Эрдэнэтийн ДЦС-ын 35 МВт өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, бариулга угсралтын ажлыг эхлүүлнэ.
Эрдэнэтийн ДЦС-ын 35 МВт өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 85 хувьтай байгаа бол Дорнод аймгийн дулааны цахилгаан станцын 50 МВт өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 37 хувьтай байна.
Гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл