Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 168 иргэн эх орондоо ирэх бөгөөд 112 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Тайж, Мөнххустай, Мичид-2, Корпорейт зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …