С.Энхболд: Ирэх долоо хоногоос 50-64 насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулна

УОК-ын ээлжит хурал /2021 оны гуравдугаар сарын 13/ өчигдөр болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ.

Ирэх долоо хоногоос 50-аас дээш насны 185 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Эхний ээлжид эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдаа хамруулсан. Мөн хариу арга хэмжээний багийнхан буюу онцгой, цагдаагийн албан хаагчдыг хамруулсан.

Худалдааны төвийн ажилчид, боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдыг вакцинд хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар 90 мянга гаруй хүнд вакцин хийсэн. Өдөрт 15-20 мянган хүнийг вакцинд хамруулах төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа.

Ирэх долоо хоногт 50-64 насны 185 мянган иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянган хүнийг вакцинд хамруулах төлөвлөгөө гарсан. Энэ төлөвлөгөөг хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлнэ. Дараагийн ээлжинд 18-25, 26-49 наснынхныг хамруулаад явна. Энэ дагуу явсаар тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн нэг сая гаруй иргэнээ вакцинжуулалтад бүрэн хамруулна гэлээ. 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …