Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 145 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор Япон, АНУ, Мьянмар, Өмнөд Судан, Ардчилсан Конго, Тайландаас 145 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 114 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 24 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 3 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Намуун, Ворлд Монголиа, Кентавр зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …