Нийслэлээс Архангайн Хайрхан суманд очсон нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар батлагдлаа

Архангай аймгийн Засаг даргын тамгын газар

Шинжилгээний хариугаа хүлээлгүйгээр нийслэлээс Архангай аймгийн Хайрхан сум руу зорчсон иргэн коронавирусийн халдвартай нь батлагдсан талаар өчигдөр мэдээлсэн. Тухайн иргэнийг Архангай аймгийн шуурхай арга хэмжээний баг постноос буцааж Улаанбаатарт хүргэх ажлыг зохион байгуулсан юм.

Гэвч тухайн иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Улаанбаатарт хамт байсан ч шинжилгээ өгөөд сөрөг гарсан учир Хайрхан сумандаа ирүүлсний дараа давтан шинжилгээ авахад коронавирус илэрлээ. Ийнхүү Аймгийн шууурхай штаб яаралтай хуралдаж хариу арга хэмжээний багийг томилж тандалт судалгааны ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …