В.Путин Сансрын нисэгч Ж.Гүррагчааг шагналаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 15-нд гадаад, дотоодын иргэдэд Төрийн одон медаль олгох зарлигт гарын үсэг зурлаа.

Монголын сансрын нисэгч, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан байна.

Мөн Европын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Турбьёрн Ягланд Найрамдлын одонгоор шагнагджээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …