“Эрдэс баялаг – эмэгтэйчүүд үндэсний III чуулган” яг одоо цахимаар зохион байгуулагдаж байна.
Чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, УИХ-ын гишүүн асан А.Ундраа, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол улс дахь менежер Н.Дорждарь, УУХҮЯ-ны Ахлах шинжээч Т.Чимэгсанаа, Үндэсний геологийн албаны дэд дарга Б.Уянга, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга О.Туяа, Эрдэнэт ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал, Оюу толгой ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал асан Ш.Байгалмаа нар оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Мөн эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 300 гаруй уурхайчин эмэгтэйчүүд оролцож байгаа юм.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд “УУРХАЙЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД-ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” уриан дор анхдугаар Үндэсний чуулган Эрдэнэт хотод зохион байгуулагдаж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан байсан бол үүний дараа 2-р чуулган 2019 онд УУХҮЯ-ны санаачилгаар “ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ” уриан дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж чуулган тус бүрээс зөвлөмж гарч тодорхой ажлууд хийгдсэн бөгөөд энэ удаагийн чуулганыг “ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор цахим хэлбэрээр зохион байгуулж байна.