Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр генералын нийгмийн асуудалд анхаарч мөнгөн дэмжлэг үзүүлэв

Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, зорилт, цэргийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх, Орчин цагийн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд өөрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархаж чөлөөнд байгаа хошууч генерал Г.Махбариад, Ч.Улаанхүү нарт орон сууц худалдан авахад нь зориулж мөнгөн дэмжлэг олгосныг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гардуулан өглөө.

Энэ нь Батлан хамгаалах сайдын 2020 онд батлагдсан “Бэлтгэл болон чөлөөнд байгаа Монгол Улсын генерал цолтонд орон сууц, түүний үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэх журам”-ын хүрээнд олгож байгаа юм.

Чөлөөнд байгаа хошууч генерал Г.Махбариад, Ч.Улаанхүү нар Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, “Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр ийнхүү хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, нийгмийн асуудалд нь бодит дэмжлэг үзүүлж буйд баярласнаа илэрхийлээд баярын мэнд дэвшүүллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …