“Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


Хөтөлбөрийн тухай
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, компани, иргэнийг ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон бойжуулна.
Инкубаторт элсэхээр хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага
1.Эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод болон гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх;
2.Инкубаторт байрших тохиолдолд тухайн байрших хугацаандаа мөрдөх, хоёр сар тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий төлөвлөгөөтэй байх;
3.Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдал
Сонгон шалгаруулалт
Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдах ба материалыг 3 сарын 11-21-ны хооронд материал хүлээн авна.
Цахимаар бүртгүүлэх: : http://bit.ly/36HLBSs

Материал хүлээж авах хугацаа : III/11 – III/21-ны 18:00 цаг хүртэл
Холбогдох утас: 70111299, 95563051

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …