МХЕГ:Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй 41 зөрчил илэрсэн

НОК-ын даргын 09 дугаар тушаал, НЗД-ын А/161 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 283 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт шалгалт хийлээ.

Тус шалгалтаар ресторан-557, кафе-61, кофе шоп-60, цайны газар-272, баар-191, хүргэлтийн хоол-27, супер маркет-152, мини маркет-144, хүнсний дэлгүүр-1640, хүнсний мухлаг-76, ая тухтай дэлгүүр-48, ТҮЦ-166, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв саун бассейн-19, спорт заал -1 зэрэг нийт 3415 аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан.

Шалгалтаар 985 зөрчил илэрч 548 буюу 55.6 хувийг газар дээр нь арилгуулж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөлтийг хангуулахаар 18 заалт бүхий 6 албан шаардлагыг үйлчилгээний газруудад хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрч байна.

Үүнд:

  1. QR код байршуулаагүй, бүртгэл хангалтгүй- 474
  2. Ажилтан, үйлчлүүлэгч бүрийн биеийн халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй-252
  3. Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, бөөгнөрөл үүсгэсэн-128
  4. Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасч суухаар тооцон ширээ, сандлыг байршуулаагүй-30
  5. Ажилчид халдвар хамгааллын бүрэн хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-42
  6. Ажилчдад зориулсан халдвар хамгааллын хэрэгсэл халдваргүйтгэлийн бодисын 5-аас доошгүй хоногийн нөөц бүрдүүлээгүй-18
  7. Сэжигтэй тохиолдлын түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-41 зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …