Баянзүрх дүүргийн 26-р хороонд шинээр 5 тохиолдол бүртгэгдлээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хязгаарлалтын дэглэм тогтоосноос, цуцлагдах хүртэл нийт 28 тохиолдол батлагдаад байсан.Тэгвэл халдвар авсан дээрх 28 хүний ойрын хавьтал болох таван хүнээс өнөөдөр коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр хөл хорио тогтоосноос хойших хугацаанд тус хороонд халдвартай 33 хүн бүртгэгдээд байгаа юм.

Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол эдгээр хүний халдвар авсан эсэхийг тогтоож чадахгүй, иргэд ч халдвар авснаа мэдэхгүй олон хүн халдвар авах эрсдэлтэй байсан юм. Иймд хэдийгээр 26 дугаар хорооны хатуу хөл хориог цуцалсан ч иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, нийгмийн хариуцлага, иргэний үүргээ ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг уриалж байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …