Налайх дүүрэгт өнгөрсөн 24 цагийн дотор шинээр зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Ар Жанчивлан амралт рашаан сувиллын газарт таван тохиолдол батлагдсан байна.
Налайх дүүрэгт шинээр батлагдсан тохиолдлуудыг хороогоор танилцуулбал:
2-р хороо- 3
7-р хороо- 1
8-р хороо- 2 байна.
Шинээр батлагдсан эдгээр тохиолдлууд нь өмнөх батлагдсан хүмүүсийн ойрын хавьтал байна.
Налайх дүүргийн Онцгой комисс, Шуурхай штабаас холбогдох журмуудын дагуу байршлаар нь оршин суугчдад мэдээлэл хүргэж, Засаг даргын захирамжийн дагуу хэсэгчилсэн хамгаалалтууд гарган, мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэл хийлээ.
Иймд иргэд та бүхнийг амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зайг ягштал баримтлах, агаар сэлгэлт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж халдварын эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалж байна.
Налайх дүүргийн шуурхай штаб