НМХГ: Шөнийн хяналт шалгалтад 292 зөрчил илэрсэн

Нийслэлийн Онцгой Комиссын даргын 09 дугаар тушаал, НЗД-ын А/161 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 283 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагаас 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагийн хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт шалгалтыг хийлээ.   

 Шалгалтад ресторан-175, кафе-21, кофе шоп-22, цайны газар-84, баар-32, хүргэлтийн хоол-5, супер маркет-83, мини маркет-102, хүнсний дэлгүүр-445,  хүнсний мухлаг-24, ая тухтай дэлгүүр-17, ТҮЦ-84, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв саун бассейн-21, спорт заал-1, бусад-369 зэрэг нийт 1485 аж ахуйн нэгж, иргэн хамрагдлаа.

Шалгалтаар 292 зөрчил илэрч 152 буюу 52.05 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. БЗД-ийн 14 дүгээр хороо, Рич Эпсалон Майнинг ХХК-ийн В март хүнсний дэлгүүр, СХД-ийн 29-р хороо Номин тав трейд ХХК-ийн Номин супер маркет-д Зөрчлийн тухай хуулийн дагуу туc тус арга хэмжээ авч ажиллалаа.  Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …