Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 163 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц  өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани, Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 5 нь жирэмсэн, 6 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь  бага насны хүүхэдтэй гэр бүл, 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.

Иргэдийг “Лион”, зочид буудал “Багабаян” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …