Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.27/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид коронавируст халдварыг илрүүлэх 17 мянган шинжилгээ хийгдсэнээс халдварын 361 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан халдварын тохиолдол 6,693 боллоо.
Сүүлийн 24 цагт 87 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 4,237 болсон байна.
Шинээр бүртгэгдсэн 361 тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 319, аймаг орон нутагт 42 тохиолдол бүртгэгдлээ.
Халдвар илэрсэн аймаг:
-Орхон -15
-Архангай -12
-Өвөрхангай – 7
-Баянхонгор -2
-Төв -4
-Хөвсгөл -2 тус тус бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт БНХАУ-ын 73 настай иргэн “COVID-19”-ийн халдварын улмаас нас барсан. Монгол улс дахь коронавирусийн шалтгаант нийт нас баралтын тоо 6 боллоо.
Улсын хэмжээнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Орхон болон Хэнтий аймгуудад “COVID-19”-ийн халдвараар нийт 1576 хүн эмчлэгдэж байгаагаас 1359 хүн хөнгөн, 183 хүн хүндэвтэр, 27 хүн хүнд, 7 хүн маш хүнд эмчлэгдэж байна.” гэж мэдэгдлээ.