Э.Тэмүүлэн:Улаанбаатар хотод 400, Төв аймагт 86 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.29/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн“Сүүлийн 24 цагт 15 лабораторид 13,210 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 575 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт батлагдсан халдварын тоо 7,589 болж байна.

Гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.

Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 174 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн хоногт 185 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,711 боллоо.

Өнөөдрийн байдлаар нийт 1,693 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,416, хүндэвтэр 219, хүнд 29, нэн хүнд 9 хүн байна.

Нийслэл хотоос гадна Төв аймагт халдварын нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн хоногт гэхэд 86 тохиолдол бүртгэгдсэн.

Аймгуудад илэрсэн тохиолдол:

-Төв аймагт-86

-Баянхонгор аймагт-1

-Архангай аймагт- 4

-Өвөрхангай аймагт-20

-Орхон аймагт- 15

-Сэлэнгэ аймагт-2

-Дархан-Уул аймагт-15

-Булган аймагт-19

-Завхан аймагт-2

-Хэнтий аймагт-4

-Хөвсгөл аймагт-6

Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлаарай”гэлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …