Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжив

Улсын онцгой комисс өчигдөр цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв.

Уг саналд 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ.

УОК-оос тус саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болов.

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …