E-Mongolia систем 1 сая хэрэглэгчтэй боллоо

2020 оны 10 дугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулагдаж байсан цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia зургаан сарын хугацаанд 1 сая хэрэглэгчтэй боллоо.

Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд төрийн 316 үйлчилгээ орсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулах болон үйлчилгээнүүдийг монгол, англи хэл дээр авах боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Тус системд УОК, НОК болон ЭМЯ-ны албан ёсны шийдвэр, статистик мэдээлэл нэмэлтээр орсноос гадна Covid-19-с урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан эсэх гэрчилгээг авах боломжтой болжээ. Вакцинжуулалтын гэрчилгээг Англи болон Монгол хэл дээр авах боломжтой юм.

Иргэн та доорх үйлчилгээг www.e-mongolia.mn сайт болон гар утасны аппликейшнээс аваарай.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …