Гадаадаас ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлана

Улсын онцгой комиссын тогтоолоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 7 хоног болгон бууруулах шийдвэрийг гаргаж, холбогдох журамд өөрчлөлт оруулахаар боллоо.

Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс  хэрэгжиж эхэллээ.Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хойш тусгай нислэгээр ирж байгаа иргэдийг тусгаарлах байранд 7 хоног тусгаарлана. Дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ирсэн, одоо тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд өмнөх журмын дагуу 10 хоногийн тусгаарлалтаа дуусгах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …