Орон нутагт ажиллах тариаланчдыг PCR шинжилгээ, аймгийн онцгой комиссын тодорхойлолтыг үндэслэн нэвтрүүлнэ

Хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг 4-р сарын 3-17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах гэж байна.

Хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг PCR шинжилгээг үндэслэн нийслэл хот болон аймаг, сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …