Халдвар тархах өндөр эрсдэлтэй хороод

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 15-30-ны хооронд батлагдсан халдварын 2552 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.

Уг тооцооллоор улаан өнгөөр үзүүлсэн хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй  байгаа юм.

Үүнд:

Чингэлтэй дүүргийн 6, 14,

Сүхбаатар дүүргийн 1, 2, 10, 15, 18

Баянзүрх дүүргийн  4, 5, 6, 7, 8, 14, 15, 16, 18, 21, 25, 26,

Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 8, 15, 16, 18,19, 21,

Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 6, 24,

Сонгинохайрхан дүүргийн 3, 6, 12, 14, 15, 17, 18, 27, 29, 37, 41 дугаар хорооны нутаг дэвсгэр багтаж байна.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …