Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.05/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт улсын хэмжээд 10820 хүнд шинжилгээ хийхэд 602 хүнд коронавируст халдвар илэрч, Монгол Улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 10,820 боллоо. Хоногт 282 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрэлт 5931 болсон байна.
Шинээр батлагдсан тохиолдлын 514 нь Улаанбаатарт, 88 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт өвчлөлийн тоо 8906 , хөдөө орон нутгийн өвчлөл 1351 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдол:
-Хөвсгөл аймагт 3
-Сэлэнгэ аймагт 4
-Архангай аймагт 17
-Баянхонгор аймагт 1
-Өвөрхангай аймагт 5
-Төв аймагт 12
-Хэнтий аймагт 1
-Дархан-Уул аймагт 19
-Орхон аймагт- 11
-Булган аймагт-4
-Ховд аймагт-11 хүнээс тус тус бүртгэгдсэн.
Харамсалтай нь сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар аваад эмчлэгдэж байсан 60 гаруй насны эрэгтэй нас барсан байна. Ингэснээр коронавируст шалтгаант нас баралт 12 болсон байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 2119 хүн эмнэлэгт эмчлэгдэж байгаагаас маш хүнд 12, хүнд 52 , хүндэвтэр 244, хөнгөн 1811 хүн эмчлэгдэж байна”гэж мэдэгдлээ.