Б.Баатархүү: Н.Түвшинбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн

Олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр /2021.04.05/ Цагдаагийн ерөнхий газраас Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү““Цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зодоон болж байна гэх дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэргийн газар очиж ажиллан холбогдох гэрчүүдээс тайлбарыг авсан.

Хохирогч Э.Энхбатын хувьд ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаярыг өмгөөлөгчийн хамт байлцуулан тайлбар мэдүүлэг авсан. Энэ хэрэгт холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаярыг хойшлуулшгүй баривчлан, хорих 461-р ангид хүргэсэн. Уг хэрэгт холбогдуулан Хан-Уулын цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Монгол Улсын эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэх зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн ” гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …