Налайх дүүрэгт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Хороодоор ангилбал:
Нэгдүгээр хороонд-1
Хоёрдугаар хороонд-3
Гуравдугаар хороонд-5
Дөрөвдүгээр хороонд-5
Тавдугаар хороонд-1 тохиолдол батлагдлаа.
Ингэснээр дүүрэгт бүртгэгдсэн халдварын нийт тоо 138 боллоо.
Бүртгэгдсэн нийт халдварын 58 хүн нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн байдлаар гэрийн эмчилгээнд-18 хүн эмчлүүлж байгаа бол, ойрын болон дам хавьтлын 278 иргэнийг гэрийн ажиглалтаар хянаж байна.
Налайх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтдээ гурван байршилд хамгаалалт гарган, мэргэжлийн байгууллагууд хянаж байна.
Хороод болон мэргэжлийн байгууллагын өгсөн мэдээллээр гэрийн ажиглалтад байгаа иргэд дэглэмээ зөрчин гадуур гарах, айл хэсэх зэрэг үйлдэл гаргаж байгаа тул цаашид зөрчлийн хуулийн хүрээнд арга хэмжээ авах юм.
Иймд иргэд та бүхнийг хариуцлагатай байж, халдварын эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, хязгаарлалтын дэглэмээ зөрчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.