Б.Бямбадорж: Дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэлнэ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал болон дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийн талаарх мэдээлэл өгсөн юм.

Дархлаажуулалтад нийт 346743 хүн хамрагдаад байгаагаас сүүлийн 24 цагт 18241 хүн вакцин хийлгэсэн байна. Гэрийн тусгаарлалт эмчилгээнд 1461, гэрийн ажиглалтад 6400 хүн байгааг танилцууллаа.

Мөн тэрбээр“Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 69 цэг ажиллаж, 30 мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс хийж эхлэх тул цэгийн тоог 80 болгоно. Дархлаажуулалтад ажиллах 658 резидент эмчийг хуваарилан ажиллуулж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд шинжилгээний 11 цэг тогтмол ажиллаж байна. Мөн шинжилгээний явуулын гурван баг ажиллаж байгаа” хэмээн ярилаа.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …